Skip to content Skip to footer

Мацуй Хайболл "Сан-Ин"

Виски хайболл бол вискиний баялаг амтыг хийжүүлсэн усны час хийсэн оргилуун амттай хослуулсан, ямар ч үед хэрэглэхэд тохиромжтой, сэтгэл сэргээх коктейль юм. Энгийн мөртлөө дэгжин хайболл нь вискиний гүн сонирхогчоос энгийн хэрэглэгч хүртэл бүх хүнд хүрч чаддаг. Хөнгөн, тэнцвэртэй амт чанар нь бусад коктейльд үл ялагдах гайхалтай сонголт болж байдаг. Найз нөхөдтэйгөө орой үдэш гарах, урт өдрийн дараа ганцаараа алжаалаа тайлах, ямарч үед хайболлын балга бүр сэтгэл сэргээх хүчтэй.

Сан-Ин Хайболл нь хөнгөн бөгөөд зөөлөн амт бүхий Мацуй брэндийн блендэд виски Сан-Инийг суурь болгон хийсэн. Дахин дахин уусанч залхахгүй байхаар зөөлөн бөгөөд сэтгэл сэргээх амт үнэрийг хослуулахад онцгойлон анхаарсан болно.

  • Савлагаа: 350 мл

  • Хатуулаг: 7%

Simple is The Best

Виски Хайболл нь Японд цог авч, дэлхий даяар дүрэлзэх гал мэт тархаж буй, вискиг хэрэглэх орчин үеийн арга болж буй гол шалтгаан нь түүний давуу талуудад бий.
✅Сахар 0
✅Илчлэг бага
✅Пурин 0
✅Шартуулах магадлал бага
✅Ямар ч хоолтой зохицдог
✅Гэдэс дүүргэдэггүй
✅Сэтгэл сэргээх мэдрэмж өгдөг

Хүйтнээр уувал гоё

Сэнгэсэн мэдрэмж төрүүлэхэд хийжүүлсэн усны газ маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Газ нь хүйтэн нөхцөлд дулаан үеээс хэд дахин удаан хадгалагддаг тул хайболлыг хүйтнээр хэрэглэх нь маш чухал байдаг. Бүлээн, хүйтэн кока коланы ялгааг мэдэж байгаа хүн үүнийг шууд ойлгох бизээ.

Хайболлыг хүйтэн байлгахын тулд
✅Хайболлоо хөргөгчинд хадгалах
✅Стаканаа хөргөгч эсвэл хөлдөөгчид хадгалах
✅Мөс хийх. Удаан хайлдаг тунгалаг мөс хэрэглэвэл илүү гоё.

Хийг нь алдуулахгүй байхын тулд
✅Хайболлыг хундагаруу хийхдээ зөөлнөөр, хундагаа дагуулж урсган хийгээрэй. 
✅Мөсөө өрөөний температурд хэсэг хугацаанд байлгаж гадна хэсгийг гөлгөр болговол хий илүү удаан хадгалагддаг.

Шартуулах магадлал бага

Виски хайболл яагаад шартуулах магадлал бага байдаг вэ? Шарталт нь шингэн алдалт болон биед удаан задардаг алкохолоос бусад хольцоос ихээхэн хамаардаг.

🍺 Виски хайболл нь хийжүүлсэн усаар вискиг зөөлрүүлсэн байдаг тул алдсан шингэнийг нөхөж байдаг.
🍺 Улаан дарс, шар айраг, хольц их коктейль зэрэг исгэсэн, өтгөн өнгөтэй архи нь алколоос бусад төрлийн бодис ихээр агуулдаг тул шартуулах магадлал өндөр байдаг бол виски зэрэг нэрсэн архи нь магадлал бага байдаг.
🍺 Мөн хямд архи нь үйлдвэрлэлийн стандард муу байдаг тул бусад төрлийн бодис ихээр агуулдаг бол сайн чанарын вискигээр хийсэн хайболл нь ийм магадлал бага байдаг.

Японд дэлгэрсэн нь

Виски Хайболл нь 2000-д оны дунд үед Японд хамгийн хүйтэн Хоккайдо мужид хонины мах шарж иддэг Чингис-Хаан гэх хоолтой маш гоё таардаг тул өргөнөөр дэлгэрсэн аж. Үүний дараа шар айраг, вино, коктейль зэрэг бусад төрлийн согтууруулах ундаанаас илүү эрүүл гэдэг утгаар Япон улс даяар тархаж, өдгөө шар айрагтай өрсөлдөхүйц хэмжээнд хүрчээ.