Мацуй Виски Үмэшю

Япон тэнгистэй залгах Японы Тоттори мужийн Дайсан уулын байгалийн гүний усаар хийсэн зөөлөн амт, өндөр чанарыг хослуулах Мацуй вискиг ашиглан хийсэн вискитэй чавганы дарс. Япон чавгыг харамлахгүйгээр хийнгээ, нялуун амтыг вискигээр даран гайхалтай үнэр, яг таарсан тааламжтай амтыг гарган авсан.
Чавганы оргилох мэт сэргэг амт, өтгөн атлаа урсан өнгөрөх мэдрэмж нь зуны оройг санагдуулна.
“Matsui Whisky Umeshu” бол Японы уламжлалт чавганы дарсыг ахин шинээр тодорхойлж, шинэ шатанд авчирч буй сархад юм.
- Орц: Үмэшю, виски
- Савалгаа: 700 мл
- Хатуулаг: 14%



Үмэшю буюу Япон чавганы дарс нь цагаан архи дээр ногоон чавга болон сахар хийн тодорхой хугацаанд дарж гаргадаг Японы уламжлалт дарс юм. Харин Мацуй Виски Үмэшю нь виски хэрэглэснээр, уламжлалт чавганы дарсны хэт нялуун амтыг дарангаа вискиний онцлог амтыг мэдрүүлэх шинэ үеийн чавганы дарс юм. Япон чавганы дарс хэт их чихэртэй, хэт нялуун гэж бодож байсан бол Мацйу Үмэшю таны бодлыг өөрчлөх болно.
Ногоон чавганы дарс нь эсгэлтийн бус аргаар хийдэг тул олон улсын ангилалаар ликёр төрөлд ордог ба усан үзэмний дарснаас хэд хэдэн зүйлээр ялгарч байдаг.
🍝 Энгийн дарстай харьцуулахад хоол боловсруулалтыг дэмждэг байгалийн хүчлээр баялаг.
🍸 Дангаар нь, мөстэй, хийжүүлсэн устай, жимсний жүүстэй гэх мэт олон янзаар коктейль болгон уухад тохиромжтой.
👍 Усан үзэмний дарснаас бага шартуулдаг. Учир нь шарталтын шалтгаан болдог, эсэлт хийгдэх үед ялгардаг сульфат, таннин, флавоноидууд зэрэг бодисууд бага байдаг.
Ногоон чавгыг Япончууд эрт үеэс хүнсэндээ хэрэглэж ирсэн ба эрүүл мэндийн олон тустай гэж үздэг.
- Хоол боловсруулалтыг дэмжих. Ногоон чавганд агуулагдах органик хүчил (нимбэгийн хүчил, алимны хүчил гэх мэт) нь ходоодны хүчлийг ялгаруулж, хоол боловсруулахад тусалдаг.
- Ядаргаа арилгах. Ногоон чавганд их хэмжээгээр агуулагддаг нимбэгийн хүчил нь сүүн хүчлийг задалж, ядаргааг тайлдаг.
- Бактерийн эсрэг үйлчилгээ. Ногоон чавга нь бактерийн эсрэг бодис агуулдаг тул ханиад томуунаас урьдчилан сэргийлэх үйлчилгээтэй гэж үздэг.
- Цусны эргэлтийг дэмжих. Ногоон чавганд агуулагдах кали, эрдэс бодисууд нь цусны эргэлтийг сайжруулж, биеэс хог хаягдлыг гадагшлуулах үйлчилгээтэй.
- Дархлаа дэмжих, антиоксидант нөлөөтэй. Ногоон чавга нь полифенол, витамин С-ээр баялаг бөгөөд эдгээр найрлага нь антиоксидант үйлчилгээ үзүүлж, хөгшрөлтийн эсрэг, дархлааг сайжруулахад хувь нэмэр оруулдаг.
Үмэшюг Японд дангаар, мөстэй, хийжүүлсэн устай, халуун устай гэх мэт олон янзаар уудаг. Харин Монгол хүнд ямар нь хамгийн их таалагдах бол гэдгийг мэдэхийн тулд бид 50 хүний амталгаат судалгаа явуулахад ихэнх хэрэглэгч маань мөстэйг хамгийн гоё нь байна гэж хариулсан.
Яагаад мөстэй гоё амтагддаг вэ?
- Мөсний час хийсэн хүйтэн чанар нь сэргээх мэдрэмжийг өгнө.
- Хүйтнээс дулаан болох явц нь аман дотор хайлж буй мэт тааламжтай санагдуулна.
- Хайлан гарсан ус нь хүчтэй амтыг зөөлрүүлж, уухад илүү зөөлөн болгоно.