
Мэйжи нь 1916 онд үүсгэн байгуулагдаж, 1926 онд алдарт Мэйжи Сүүтэй Шоколадаа худалдаанд гаргасан түүхтэй. Түүнээс хойш 100 гаруй жилийн турш тасалдалгүйгээр өндөр чанар, баялаг амттай шоколадыг үйлдвэрлэж иржээ. Мэйжи шоколадны амт чанар нь шаардлага өндөр Япончуудад таашаагдснаар өдгөө Японы хамгийн өндөр борлуулалттай брэнд болж өсөн тэлж чадсан байна. Сонгодог сүүтэй шоколад, баялаг хар шоколад, сэтгэл сэргээм жимстэй шоколад зэрэг хүн бүрт тохирох олон төрлийн сонголтыг Мэйжи танд санал болгох болно. Онцлон дурдваас:




- Мэйжи Сүүтэй Шоколад – 1926 оноос хойш идсэн хүний аманд зөөлнөөр хайлж, шоколад сүү хоёрын төгс цогцлыг мэдрүүлж ирсэн, жинхэнэ зүйл хэзээ ч хуучирдаггүй болохыг батлах сонгодог шоколад. Анх худалдаанд гаргаснаас хойш орцоо огт солиогүй гэхээр үнэхээрийн гайхмаар.
- Мэйжи Алмонд Шоколад – 1962 онд шоколад бол хүүхдийн амттан гэх ойлголтыг эвдэх зорилгоор хийгдэж, өдгөө Япон шоколадны нэгэн төлөөлөл болж чадсан алмонд шоколад.
- Шоко Бэйби – 1965 онд сүүтэй шоколадыг хамт олноороо эсвэл ганцаараа, хаая нэг эсвэл нэг дор гээд ямар ч үед идэхэд тохиромжтой байдлаар маш жижиг ширхэгтэй болгон хийсэн өвөрмөц хөөрхөн шоколад
- Аполло – Хүн төрөлхтний итгэл мөрөөдлийг тээн 1969 онд хүн анх удаа саран дээр буусныг тэмдэглэн Аполло 11 хөлгөөс санаа аван хийсэн, гүзээлзгэнэтэй шоколад